Хүний нөөц
Эрэлд ажилласнаар ...
Эрэл Групп нь ажилтнуудынхаа сурч хөгжих, өсөн дэвших бололцоог бүхий л талаар дэмжихийн сацуу сургалт хөгжлийн оновчтой хөтөлбөрүүдийг ажилтнууддаа зориулан тогтмол хэрэгжүүлдэг.
Боломжууд
Бидний ажлын амжилт бол чадварлаг ажилтнууд, тэдгээрийн чин сэтгэлийн чармайлт болон гүйцэтгэлээс шалтгаалдаг гэж бид үздэг. Эрэл нь 1200 орчим хүнийг ажлын байраар хангаж байгаа бөгөөд цаашдаа ч бидэнтэй нэгдэхийг хүсэж буй чадварлаг, урам зоригтой залуусыг ажилд авахдаа таатай байх болно. Манай байгууллагад инженер техникийн ажилтнаас авахуулаад захиргаа, аж ахуй хүртэлх олон төрлийн ажлын байрууд бий бөгөөд бидтухайн ажилд хамгийн тохирох хүнийг олж ажиллуулахыг зорьдог юм. Хэрэв та ажлын карьерээ өсгөхийг хүсч байгаа бол эсвэл шинэ ажлын гараагаа эхлэх гэж байгаа бол Эрэл танд гайхалтай боломжуудыг санал болгох болно.
Ажлын Орчин
Ажилтнууд маань харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа, харилцаа холбоо болон эерэг нээлттэй сэтгэлгээ бүхий орчинд Шилдэгийн Шилдэг байхын төлөөүргэлж хичээж ажилладаг. Бид бизнес эрхлэгч болохын хувьд нийгмийн хариуцлагатай сайн “Байгууллага” байх ёстой гэж үздэг бөгөөд ажилтнууд маань нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх сайн дурын болон олон нийтийн ажилд өргөнөөр оролцдог.
Бидэнтэй холбогдох
tel: 976 343563 (208), fax
976 343581