Цааш үзэх

Мэдээ мэдээлэл

Бид бүхэн батламжаа гардан авлаа.

2014/12/09

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг "Гэр Хорооллын Хөгжлийн Газар"-аас 2013 оны 11 дугаар сарын 29-ний ...

Спортын их наадамдаа амжилттай оролцсон нийт ...

2014/07/24

“Эрэл” групп үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан зохион байгуулласан Спортын их наадамдаа ...

Эрэл группын ногоон өдөр

2014/07/23

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд Эрэл ХХК үүсгэн байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан  2014 оны ...

УИХ дарга З.Энхболд ,УБ Хотын захирагч ...

2014/02/11

УИХ дарга З.Энхболд ,УБ Хотын захирагч Э.Бат-үүл, БХБЯамны сайд Ц.Баярсайхан нар УИХ-ын хэсэг гишүүд болон ...

Тэргүүний барилгачин цол тэмдгээр шагнагдав.

2014/02/10

   Япон улсын шилдэг авто замын инженер Naotoshi Sako нь 2011 оноос одоог хүртэл “Эрэл”ХХК-ийн Асфальт ...

​ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО (ЧУТ) ГЭЖ ЮУ ...

2014/02/10

ЧУТ бол “байгууллагын үр ашиг, үр нөлөөг тасралтгүй сайжруулахад зориулсан хэд хэдэн үйл явц, үйл ажиллагааны ...

Бидний тухай

Бид бүхэн батламжаа гардан авлаа.

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг "Гэр Хорооллын Хөгжлийн Газар"-аас 2013 оны 11 дугаар сарын 29-ний өдрийн зарласан "Гэр хорооллын дахин төлөвлөлт" ийн төсөлд "Эрэл" ХХК төсөл хэрэгжүүлэгчээр өрсөлдөн шалгарч Чингэлтэй дүүргийн 9 ,10 , 11-р хороо, Дэнжийн 1000 орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 39,7 га газар, 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн 7, 8-р хороо, Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 27 га газарт газар өмчлөгч, эзэмшигч иргэдтэй хоёр талт гэрээ байгуулан 75%-даа амжилттай хүрч 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар төсөл хэрэгжүүлэх эрх бүхий "Батламж"-аа гардан авлаа.


Эрэл ХХК нь 1994 оноос хойш барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ба XX зуунд Улаанбаатар хотноо баригдаж байсан барилгуудын 80%-ийг барьж гүйцэтгэн, "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон" хүртэж байсан БҮК-1 (Байшин Үйлдвэрлэх Комбинат-1) үйлдвэрийг Германы EBAWE компаний орчин үеийн тоног төхөөрөмжөөр шинэчилж, Монгол улсын барилгын салбар, бүтээн байгуулалтын ажилд үнэлэгдэшгүй хувь нэмэр оруулж байгаа билээ.


БҮК-1 үйлдвэрээс барилгын дулаалга, сан-цахилгааны сувагчлал болон хаалга, цонхыг хамтад нь үйлдвэрлэх ба, гадна фасадыг нь өнгөт бетон болон чулуун фасадын сонголттойгоор үйлдвэрлэх юм. Барилгын талбайн ажил улирал харгалзахгүй явагдсанаар барилгын өртгийг бууруулж, үйлдвэрээс чанарын шаардлага хангасан эдлэл нийлүүлэн, тогтсон стандарттай олон нийт, орон сууц, үйлчилгээний барилгаар иргэдийг хангах юм.


Уг "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл"-ийн хүрээнд "Эрэл" ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх хоёр талбар дээр нийт 1020 айл гэр хорооллоос орон сууцанд орж, төвлөрсөн дэд бүтэцтэй холбогдож орчин үеийн тохилог орон сууцанд тав тухтай амьдрах боломжтой болж нийслэл хотын хөрсний болон агаарын бохирдлыг бууруулж байгаа юм. Хэрэв иргэн та дээрх хоёр талбар дээр оршин суудаг ба "Эрэл" ХХК-тaй хараахан гэрээгээ байгуулж амжаагүй байгаа бол 11-344464 утсаар холбоо барьж төслийн талаар мэдээлэл авна уу.

Эрэл ХХК-ийн Үл Хөдлөх Хөрөнгийн Хөгжүүлэлтийн хамт олон

Гишүүн компаниуд

Мод, Хуванцар Эдлэлийн Үйлдвэр

Мод хуванцар эдлэлийн үйлдвэр нь модон бүтээгдэхүүнүүд, вакум цонх,  хаалгыг  хэрэглэгчийн захиалгаар тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэдэг. Манай компаний үйлдвэрлэсэн цонх, хаалганууд нь Монгол улсын стандарт MNS 5830-2008 шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүнүүд юм. 

Мод, Хуванцар Эдлэлийн Үйлдвэр

Мод хуванцар эдлэлийн үйлдвэр нь модон бүтээгдэхүүнүүд, вакум цонх,  хаалгыг  хэрэглэгчийн захиалгаар тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэдэг. Манай компаний үйлдвэрлэсэн цонх, хаалганууд нь Монгол улсын стандарт MNS 5830-2008 шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүнүүд юм. 

Бидэнтэй холбоо барих

Эрэл групп

Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Эрэл ХХК-ийн байр

Утас: 11 343563
Факс 11 343581
И-мэйл:  info@erel.mn